“Стартап”-ийн онцлог, таны хөл дүрсэн байгаа салбар

ded1-1ded2-2
“Стартап”-ийн онцлог, таны хөл дүрсэн байгаа салбар

Миний анзаарч буйгаар та ч тэр, танай хамтрагч ч тэр Founder биш байна. Нэг нь захиалагч, нөгөө нь гүйцэтгэгч харилцаагаар эхэлсэн, цаашид ч тэр нь өөрчлөгдөхгүй байх гэдэг мэдрэмж надад өгсөн мэдээллээс дүгнэсэн.

Та яагаад FOUNDER -ийн талаар ойлгох ёстой юм бэ?

Таны цааш цаашдын бүх шийдвэр гаргалтын асуудалд та, хамтрагч тань Founder юм уу, Shareholder юм уу, Angel investor юмуу гэдгийг ялгаж салгаж, ойлгож, тодорхой болгох нь их нөлөөлнө.

Би таниас “Ирээдүйг бүтээлгэхийг хүсээд байна уу”, “Ирээдүйг авч яваад өгөөч гэж хүсээд байна уу” гэж асуугаад байгаа. “Ирээдүйг бүтээлгэх”-ийг хүсэж байвал танд Founder хэрэгтэй, “Ирээдүйг авч яваад өгөөч” гэж хүсэж байвал танд “Менежер” хэрэгтэй.

Ирээдүйд бүтээлгэх асуудал нь “Бизнес хөгжүүлэлт”-ийн ажил юм. Дижитал бизнес, дижитал шилжилтийн төслийн хувьд бизнес хөгжүүлэлт нь “Бизнес хөгжүүлэлт”, “Систем хөгжүүлэлт”, “Төслийн менежмент” гэсэн маш чухал 3 зүйлийг уялдаа сайн байхаас хамаардаг. Би та болон танай багт энэ 3 дээр яг ямар байх ёстойг зааж, зөвлөж чиглүүлж чадна. Гол нь танай багт энэ 3-ын учрыг олоод зааж чиглүүлэх хүн байхгүй байгаа учраас би Founder-ийг таны анхаарлын төвд тавиад буй юм.

Миний анзаарч буйгаар та ч тэр, танай хамтрагч ч тэр Founder биш байна. Нэг нь захиалагч, нөгөө нь гүйцэтгэгч харилцаагаар эхэлсэн, цаашид ч тэр нь өөрчлөгдөхгүй байх гэдэг мэдрэмж надад өгсөн мэдээллээс дүгнэсэн.

За ингээд энд дурдаж буй Founder гэдгийг ярьж байхад та нэг талаар өөрийгөө, нөгөө талаар хамтрагчийгаа аль алийг нь бодож, бид 2 ингэхэд аль нь юм бэ гэдгээ бодоорой.

-         Mr.A – Founder юм уу, Angel Investor юм уу, Хөрөнгө оруулагч юм уу?

-         Mr.B – Founder юм уу, Үйлчилгээ үзүүлэгч юм уу, Хөрөнгө оруулагч юм уу?

Яагаад гэвэл хэн бэ? гэдгээс хамаарч “үүрэг”, “хүлээлт”, “эрх мэдэл”-ийн ялгаа маш тодорхой болно. Маш тодорхой болж чадахгүй..., маш тодорхойгоор ойлголцохгүй бол “бизнесийн хувь нэмэр”, “бизнесийн эрсдэл үүрэх”, “бизнесийн гүйцэтгэл”, “бизнесийн хяналт”, “бизнесийн соёл”, “бизнесийн эзэмшил”-д үл ойлголцолоос үүдэлтэй эрсдэлүүд гарна.