Гол фокусаа ойлгох – оношилгооны аргачлал

ded2-2
Гол фокусаа ойлгох – оношилгооны аргачлал

Та “миний гол фокус” юу вэ гэдгийг зөв тодорхойлоход дараах асуултууд тусална. Гол нь та өөрийн зорилго, хандлага, боломжоо зөв харж шийдвэр гаргаснаар өөрийн бизнесийнхээ хувьд (A), (B), (C), (D) аль нь вэ гэдгээ тодорхойлоход туслах оношилгооны арг

Таны бизнес тогтворжиж, дижитал эрин үед шинэчлэгдэх шаардлагатайг ойлгосон, энэ нь маш зөв бөгөөд чухал алхам юм. Өнөө цагийн бизнесийн орчинд “дижитал шилжилт”, “дижитал бизнес” гэдэг үг өдөр бүр сонсогддог болсон. Гэхдээ бизнес эрхлэгч бүрийн нөхцөл байдал, нөөц, алсын хараа, зорилго, итгэл үнэмшил өөр өөр учраас “дижитал шилжилт” гэдэг нь өөр өөр утгатай байдаг.

 

Зарим нь:

-         “Систем хийлгээд л бүх асуудал шийдэгдэнэ” гэж боддог;

Зарим нь:

-         “IT-г өөрөө хянаж, баг байгуулж хөгжүүлэх ёстой” гэж итгэдэг;

Зарим нь:

-         “Шинэ технологид суурилсан стартап”-тай болох мөрөөдөлтэй байдаг;

Зарим нь:

-         “Хөрөнгө оруулалт хийж өөрөө манлайлж – чирэхгүй л юм бол болохгүй юм байна” гэж ухрахгүй гэдгээ мэдэрсэн байдаг;

Зарим нь:

-         “Бид хэзээ ч үүнийг өөрсдөө хийнэ гэж байхгүй, нэг ч мөнгө төлөхгүй, хийснийг нь ашиглах л юм байна” гэж хаширсан, халширсан байдаг.

Зарим нь:

-         “Түрүүлж хийж түрүүлж хожно. Өрсөлдөөнд ялах, ялгарах зүйл үнээс өөр биш” гэж зорьдог.

Зарим нь:

-         Зардалаа хэмнэх зүйл гэдэг нүдээр, зарим нь боломж бий болгох, борлуулалт нэмэх боломж гэдэг нүдээр харж байдаг.

Энэ мэтчилэн таны хариулт ч эдгээрээс ялгаатай байж мэднэ. Та ямар ч хариулт өгсөн буруу биш. Энэхүү гарын авлага, аргачлалыг танд бэлтгэн өгч буй миний зорилго бол таныг “нэг л шийдэл” руу түлхэх биш, харин 4 өөр хувилбар дотроос өөрийн бизнесийн өнөөгийн болон ирээдүйн зорилгод хамгийн тохирох арга замыг өөрийнхөө гараар тодорхойлоход туслах юм.

Учир нь:

-         Бид эхлээд танд хэрэгтэй байгаа системийн хэрэгцээ нь “зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах уу”, “эсвэл “шинэ өрсөлдөөний давуу тал бий болгох уу” гэдгийг тодорхойлох ёстой. Үүнийг ялгахгүй бол “хөрөнгө оруулалт”, “цаг хугацаа” – буруу газарт зарцуулагдах эрсдэлтэй.

-         Систем хөгжүүлэх нь хүний нөөц, удирдлагын ачаалал, санхүүгийн эрсдэл дагуулдаг. Мөн дижитал бизнес нь бусад бизнесүүдээс маш ялгаатай амьдралын мөчлөгтэй байдаг. Иймээс сэтгэлзүйн хувьд, хүсэлт тэмүүллийн хувьд, эрсдэл хүлээх байдлын хувьд, өөрийгөө зориулах чадамжийн хувьд бэлэн үү гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

 

Таны үндсэн бизнес IT биш үед та сэтгэл хөдлөл, таамгаар бус, хэн нэгэнд татагдаж бус, буланд шахагдсан нөхцөл байдалд биш тодорхой шалгуур дээр тулгуурласан шийдвэр гаргах хэрэгтэй.

 

Ялангуяа та дараах 4 хувилбарын аль талдаа давамгайлж байна вэ гэдгийг өөрөө өөрийгөө хуурахгүйгээр “байр сууриа илүү тодорхой ойлгох” нь маш чухал юм.

-         (A) – Би өөрийн бизнест зориулж систем хийлгэх гэж байна уу?

-         (B) – Би өөрөө систем хөгжүүлэлтийн бизнес хийх гэж байна уу?

-         (C) – Би технологид суурилсан шинэ дижитал бизнес хийх гэж байна уу?

-         (D) – Би одоогийн бизнестээ дижитал шилжилт хийх гэж байна уу?